- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
1.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1/Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий, хавсралтад заасан төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, Монгол Улсын 2016 оны төсөвт тусгах;
2/Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, Монгол Улсын 2016 оны төсөвт тусгах;
3/Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан боловч тендер шалгаруулалт зарлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг хасах, гүйцэтгэл нь удааширсан төсөл, арга хэмжээг хянасны үндсэн дээр зориулалтын дагуу үргэлжлүүлэх, эсхүл дуудлага худалдаанд оруулах арга хэмжээг авах;
4/төрийн улс төрийн албан тушаалтны зарим урсгал зардлыг 5 хувь бууруулж байгаатай холбогдуулан тухайн зардлын норм, нормативыг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрт өөрчлөлт оруулах.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Болор/-нд, энэ тогтоолын хэрэгжилтийг Төсвийн байнгын хороонд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т тус тус даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
