- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 08
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүний хөгжил сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 461,120.8 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2015 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
