- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 56
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрүүл мэнд, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Спортын бэлтгэлийн төвийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн орон тооны хязгаар, дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Спортын бэлтгэлийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
