- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 24
Улаанбаатар хот
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухайн асуудлаар хууль гаргах шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
