A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 2 дахь хэсгийн "53 хүртэлх" гэснийг, 10 дахь хэсгийн "53 хүртэл" гэснийг, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах журам"-ын 2, 9 дэх хэсгийн "З хүртэлх" гэснийг, 3 дугаар хавсралтаар баталсан "Улсын тэргүүний фермер шалгаруулах журам"-ын 2 дахь хэсгийн "3 хүртэлх" гэснийг, 10 дахь хэсгийн "гурав хүртэлх" гэснийг, 4 дүгээр хавсралтаар баталсан "Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам"-ын 2 дахь хэсгийн "10 хүртэл" гэснийг, мөн хэсгийн "18 хүртэл" гэснийг, 10 дахь хэсгийн "10 хүртэл" гэснийг, мөн хэсгийн "18 хүртэл" гэснийг тус тус хассугай.

2. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний фермер", "Улсын тэргүүний малчдын бүлэг", "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч" шагналыг төсвийн багцдаа багтаан олгож байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА