- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 23
Улаанбаатар хот
Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын "төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас;" гэж заасны "... болон түүний гэр бүлийн гишүүний … " гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын " … Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно." гэснийг зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
