- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-10-26-ны өдрийн 124-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 48
ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-10-26-ны өдрийн 124-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх, энэ талаар мэдээлэл, сурталчилгаа явуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд олгосугай.
2. Ахмад настны төрийн бус байгууллагатай байгуулах хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг жил бүрийн IҮ улирлын эцэст дүгнэж, дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хүн амын хөгжил, нийгмийн
Текст томруулах
A
A
A
