- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 72
Улаанбаатар хот
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Цөмийн энергийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Комиссын дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
/Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2015-10-12-ны өдрийн 401 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан, мөн Засгийн газрын 2016-1-18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан. Засгийн газрын 2016-12-21-ний өдрийн 195 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтыг шинэчлэн баталж, 2 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон. 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2018 оны 375 дугаар тогтоолоор нэмэлт орсон./
2. Цөмийн энергийн комиссын ажлын албаны орон тооны хязгаарыг 33 байхаар тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цөмийн энергийн комиссын дүрэм батлах тухай" Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 369 дүгээр тогтоол, "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A