- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 402
ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт, Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт, Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт, Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 5 дугаар хавсралт, Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 6 дугаар хавсралт, Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 7 дугаар хавсралт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 8 дугаар хавсралт, Зам, тээврийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 9 дүгээр хавсралт, Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 10 дугаар хавсралт, Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 11 дүгээр хавсралт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 12 дугаар хавсралт, Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 13 дугаар хавсралт, Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 14 дүгээр хавсралт, Эрүүл мэнд, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 15 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./Энэ тогтоолын 13-р хавсралтад ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд,
Текст томруулах
A
A
A
