A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АРГАЧЛАЛ БАТАЛЖ, ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТАЛЖ, ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3, 47.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016 оны 81-р тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2. Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал"-ын 2.1.1 дэх заалтын "нүүрснээс" гэсний өмнө "төмрийн хүдэр," гэж нэмсүгэй.

3. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолоор баталсан 2 дугаар хавсралтын 3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: /Энэ заалтыг ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

"3. Төмөр Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ; 31. Төмөр Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчид нийлүүлж байгаа Dampeir/Hedland боомтын FOB үнэ. /www.umetal.com/"

4. Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортод гаргаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээндээ бодит бус үнэ хэрэглэсэн нь тогтоогдсон, мөн энэхүү тогтоолын хавсралтаар баталсан аргачлалын дагуу борлуулалтын мэдээг цаг тухайд нь үнэн зөв гаргаж ирүүлээгүй тохиолдолд Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 31-д заасан эх сурвалжид нийтэлсэн үнийг үндэслэл болгож тухайн аж ахуйн нэгжийн гадаад зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг тооцож байсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газарт даалгасугай.

6. Энэ тогтоолыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд  Ч.САЙХАНБИЛЭГ

 

Уул уурхайн сайд  Р.ЖИГЖИД