A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 45, 45.1-45.72, 46, 46.1-46.10 дахь заалтуудын "Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх" гэсэн хэсгийн "орон нутгийн төсөв" гэснийг тус тус хассугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 49 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлийн "... нийслэлийн тухайн жилийн төсөвт тусгаж байхыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд" гэснийг "тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газар (С.Жавхланбаатар)-т" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ