- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 66-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 80
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 66-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2015-5-18-ны өдрийн 200, ЗГ-ын 2015-7-3-ны өдрийн 274-р тогтоолоор тус тус нэмэлт орсон/
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоол, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 48 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 322 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар тогтоол, "Гал унтраах анги байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тогтоол, "Аврах албаны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 325 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
