A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22.2.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 71 дүгээр заалт нэмсүгэй:

"71. Олон улсын сорьцын байгууллагуудын холбоо СХЗГ".

2. Олон улсын сорьцын байгууллагуудын холбооны гишүүний 2014 оны татвар болох 400 (дөрвөн зуун) евротой тэнцэх хөрөнгийг төсвийн багцаасаа гаргахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд зөвшөөрсүгэй.

3. Цаашид татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ