A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 118

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолоор баталсан "Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт"-ын "2. Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх обьект" гэсэн хэсэгт "3. Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбар" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ