- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын өрийн баталгаа/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 146
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Өрийн удирдлагын тухай хуулийн 35.6, 35.10-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавих шаардлага, авлага барагдуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, "Засгийн газрын өрийн баталгааны гэрээний загвар"-ыг 2 дугаар хавсралт ёсоор, "Засгийн газрын өрийн баталгааны авлага барагдуулах гэрээний загвар"-ыг 3 дугаар хавсралт ёсоор, "Засгийн газрын өрийн баталгааны санд баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлал"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, Засгийн газрын өрийн баталгаа гаргахтай холбогдуулан Үндэсний аудитын газартай санамж бичиг байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 210
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Өрийн удирдлагын тухай хуулийн 35.6, 35.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээний загвар"-ыг 2 дугаар хавсралт, "Засгийн газрын өрийн баталгааны авлага барагдуулах гэрээний загвар"-ыг 3 дугаар хавсралт, "Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлал"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
