- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 377-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 164
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 377 дугаар тогтоолын "зэрлэг гахай 10" гэсний дараа ", цагаан зээр 150, агнуурын шувуу 300 хүртэл" гэж, мөн тогтоолын "агнуулахаар" гэсний дараа ", тул загас 350 толгойг барьж буцаан тавиулахаар" гэж, тогтоолын гарчгийн "агнах" гэсний дараа "барих" гэж тус тус нэмж, мөн тогтоолын угалз "40" гэснийг "50" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ
Текст томруулах
A
A
A
