- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 143-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 175
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "2015 онд" гэсний дараа "Өвөрхангай аймгийн Хархорин хотод" гэж, 2 дугаар зүйлд "Орлогч дарга-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт" гэж, мөн зүйлийн "Гишүүд" гэсэн хэсгийн "-Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар;" гэсний дараа "-Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан С.Дэмчиг (зөвшилцсөнөөр);" гэж, "-Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров." гэсний өмнө "-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат (тохиролцсоноор);" гэж тус тус нэмсүгэй.
2. Мөн тогтоолын 1 дүгээр зүйлийн "Гомбодоржийн" гэснийг "Өндөр гэгээн" гэж, 2 дугаар зүйлийн "Дарга-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт" гэснийг "Дарга-Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж (зөвшилцсөнөөр)" гэж, 3 дугаар зүйлийн "Ажлын хэсэг (С.Баярцогт)-т" гэснийг "Ажлын хэсэг (Р.Гончигдорж)-т" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
