A

A

A

Бүлэг: 1979

/АЕГ-ын даргын 2018 оны А/78 дугаар тушаалаар хүчингүй болсон/

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

"АРХИВЫН БАРИМТЫН УЛСЫН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар А/73 Улаанбаатар хот

Архивын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам"-ыг 1 дүгээр, "Архивын баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээ"-ний загваруудыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, тоо бүртгэл-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга /эрхлэгч/ нарт үүрэг болгосугай.

3.Журмыг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар /Т.Хүрэлжав/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /Ч.Оюунчимэг/-т тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА И. САРУУЛ