- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2003 оны 173-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 194
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5, 5.1.8, Ойн тухай хуулийн 29.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт"-ын "нэг" дэх хэсэгт "9. Дорнод аймгийн Баянхошуу." гэж нэмсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ургамлын үр, үрслэг, суулгацыг улсын хилээр нэвтрүүлэх болон тэдгээрт ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт, шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
