A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 204

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн 1.12 дугаар зүйлд заасан Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэрэгжүүлэх хэлэлцээрийг баталсугай.

2. Хэлэлцээрт тусгагдсан салбар, чиглэл бүрээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ