- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 215
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 5 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 404дэх заалт нэмсүгэй:
№ | Концессын зүйлийн нэр | Концессын зүйлийн тодорхойлолт | Концессын төрөл | Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ | Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх | Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
404_# | Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажил | Станцын үндсэн барилгын ажлыг гүйцэтгэх дэд бүтцийг бүрдүүлэх | Барих-шилжүүлэх | -220 кВ-ын 2 хэлхээт 72.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам;
-Төслийн талбар дээрх 110/10кВ-ын түр дэд станц;
-Эрдэнэт дэд станцын 110кВ хүчдэлийн түвшин талын нэг гаргалгааны өргөтгөл;
-Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбай хүртэлх 73.9 км авто зам;
-Сэлэнгэ мөрөн дээгүүр гарах гүүр | Судлан шийдвэрлэх | Шууд гэрээ байгуулах |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A

