A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ /ЗАХИРАМЖ/

2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 3

Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын хүрээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2. Хөрөнгө оруулалтын газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а) Хөрөнгө оруулалтын бодлого, үнэлгээний хэлтэс;

б) Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс;

в) Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс;

г) Захиргаа, хүний нөөцийн хэлтэс.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ