- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 51
Улаанбаатар хот
Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийг хавсралтаар баталсугай.
2.Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг өрийн удирдлагын стратегийн дараагийн дунд хугацааны баримт бичгийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус үүрэг болгосугай.
3.Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн явц байдал, үр дүнгийн тайланд жил бүр хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
