- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2010 оны 340-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 219
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2010 оны 340 дүгээр тогтоолоор баталсан "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-д дор дурдсан агуулга бүхий дараах заалт тус тус нэмсүгэй:
1/ Тав дахь хэсгийн 5.9, 5.10 дахь заалт:
"5.9. Энэ журмын 5.1.2-т заасан гадаадын иргэнд гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг 5 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр зохих журмын дагуу 3 жил хүртэл хугацаагаар сунгана.
5.10. Энэ журмын 5.1.3-т заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль хяналтын байгууллагаас санал авсны үндсэн дээр олгож, сунгах бөгөөд хугацаа нь мөн журмын 5.1.1, 10.1.1, 10.1.2, 10.1.4, 10.1.5-д заасан гадаадын иргэнд олгосон оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно."
2/ Арав дахь хэсгийн 10.1.5 дахь заалт:
"10.1.5. Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд 5 жил хүртэл хугацаагаар."
2. Мөн журмын 5.8 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"Энэ журмын 5.1.1-д заасан гадаадын иргэнд гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль хяналтын байгууллагаас санал авсны үндсэн дээр эхний 2 жилд 1 жил хүртэл хугацаагаар олгож, сунгах бөгөөд цаашид удаан хугацаагаар амьдрах бол 3 жил хүртэл хугацаагаар тухай бүр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгана."
3. Мөн журмын 6.1 дэх заалтын "эхний 3 жилд" гэснийг "эхний 2 жилд" гэж, 8.1 дэх заалтын "1 жил хүртэл" гэснийг "3 жил хүртэл" гэж, 9.1 дэх заалтын "1 жил хүртэл" гэснийг "2 жил хүртэл" гэж, 10.1.2 дахь заалтын "1 жил хүртэл" гэснийг "5 жил хүртэл" гэж, 10.4 дэх заалтын "5 жил хүртэл" гэснийг "3 жил хүртэл" гэж, 5.9, 5.10 дахь заалтын дугаарыг "5.11, 5.12" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ
Текст томруулах
A
A
A
