A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 232

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дэд байр эзэлсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал нарт тус бүр 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөг, БНХАУ-ын Ухань хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн наадмын өсвөрийн циркчдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараач А.Аззаяа, Д.Хүслэн, Б.Энэрэл нарт 6,750,000 (зургаан сая долоон зуун тавин мянган) төгрөг, Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулагдсан Косианы нэрэмжит залуу хийлчдийн уралдаанд 3 дугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Г.Цэрэнчимэг, Э.Эмүжин, Л.Билэгтөгс нарт тус бүрт 9,0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.

2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 81,750,000 (наян нэгэн сая долоон зуун тавин мянган) төгрөгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР