- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 218
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн"-д дараах агуулга бүхий заалт нэмсүгэй:
"36. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Монгол-Оросын Дэд комиссын Монголын хэсэг
Дарга – Гадаад хэргийн дэд сайд".
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
