- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дугаар А/106 Улаанбаатар хот
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны "Журам батлах тухай" 677 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтад дараах кодыг нэмж оруулсугай.
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
|
8 |
Бүртгэл, зорчигчийн гаалийн мэдүүлгээр хилийн чанадад түр хугацаагаар гаргасан монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах: |
|
|
- тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл |
160 |
Бүртгэлийн № |
|
- АТА карнейтэй бүртгэгдсэн |
161 |
Нотолгооны дугаар |
|
- CPD карнейтэй бүртгэгдсэн |
162 |
Нотолгооны дугаар |
|
- зорчигчийн барааны гаалийн мэдүүлэгтэй |
163 |
Зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг |
2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газар /Р.Бямбаа/, Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д тус тус даалгасугай.
ДАРГА Б.ЦЭНГЭЛ
Текст томруулах
A
A
A

