A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 55

Улаанбаатар хот

Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох … эрхтэй.", Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэсэн заалтыг зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД