A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 56

Улаанбаатар хот

Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасны "гомдол гаргах" гэсний өмнөх "... давж заалдах ..." гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэж заасны "... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД