A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 200

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгж"-ийн "Хоёр. Орон нутаг дахь салбар, нэгж" гэсэн хэсэгт дараах нэмэлт оруулсугай:

а) 8. Дорнод аймгийн Онцгой байдлын газарт:

"Баян-Уул сум дахь Гал унтраах, аврах IҮ зэрэглэлийн 53 дугаар анги"

б) 11. Завхан аймгийн Онцгой байдлын газарт:

"Тэс сум дахь Гал унтраах, аврах IҮ зэрэглэлийн 57 дугаар анги"

в) 13. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт:

"Цогтцэций сум дахь Гал унтраах, аврах III зэрэглэлийн 44 дүгээр анги"

г) 15. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт:

"Эрдэнэцагаан сум дахь Гал унтраах, аврах IҮ зэрэглэлийн 47 дугаар анги"

д) 20. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт:

"Тариалан сум дахь Гал унтраах, аврах IҮ зэрэглэлийн 46 дугаар анги"

2. Гал унтраах, аврах анги шинээр байгуулах бэлтгэл ажлыг хангахад шаардагдах зардлыг 2015 оны батлагдсан төсвийн багцаасаа гаргахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд зөвшөөрч, гал унтраах, аврах ангийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардлыг 2016 оноос эхлэн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ