- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 52-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 255
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам"-ын 3.2 дахь заалтын "хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар" гэж, 3.9 дэх заалтын "хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн" гэж, 6.1 дэх заалтын "Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэснийг "Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэж тус тус өөрчилсүгэй. 2. Мөн журмын 2.1-2.6, 3.1, 3.2, 3.5, 5.1-5.3 дахь заалтын "төв" гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
