A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа" хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ