- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 262
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийн 8.3.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай. 2. Батлагдсан төсвийн хязгаарт нийцүүлэн 2016 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
