A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь, 361дүгээр зүйлийн 361.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

1/2014 оны төсвийн орлого, төсвийн тэнцэл, Засгийн газрын өр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулиудыг зөрчсөнд дүгнэлт хийж, цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах;

2/2014 онд шинээр үүссэн өглөг, авлагыг барагдуулахад онцгой ач холбогдол өгч, тусгай төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

3/Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн Үндэсний аудитын газрын зөвлөмж, санал, дүгнэлтэд тусгагдсан, батлагдсан төсвөө хэтрүүлсэн, бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмэгдүүлсэн бүх шатны төсвийн захирагчид Төсвийн тухай хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох.

2.Орон нутгийн төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахыг Үндэсний Аудитын газар /А.Зангад/, бүх шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Болор/-нд, уг тогтоолын хэрэгжилтийн явцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор Төсвийн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД