A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 274

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгж"-ийн "Хоёр. Орон нутаг дахь салбар, нэгж" гэсэн хэсгийн "Увс аймгийн Онцгой байдлын газар" гэсэн 18 дахь заалтад "Баруунтуруун сум дахь Гал унтраах, аврах IҮ зэрэглэлийн 60 дугаар анги" гэж нэмсүгэй.

2. Гал унтраах, аврах анги шинээр байгуулахад 2015 онд шаардагдах зардлыг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд зөвшөөрч, цаашид үйл ажиллагааны зардлыг нь жил бүрийн төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ