A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 275

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ОХУ-ын Санкт-Петербург болон Москва хотод зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 15 дугаар уралдаанд оролцож Гран при шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80,000,000.0 (наян сая) төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР