A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоол хүчингүй болсонд тооцсон тул энэ тогтоол хүчингүй.)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 277

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоол хүчингүй болсонд тооцсон тул энэ тогтоол хүчингүй.)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 48 дахь заалт нэмсүгэй.

48.

“Автотээврийн тэргүүний ажилтан” тэмдэг

Автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Зам, тээврийн сайд Н.ТӨМӨРХҮҮ