- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 281
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 47.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдон гарсан дараах зардалтай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, шаардагдах хөрөнгийг 2015 оны улсын төсвийн зохих эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт зөвшөөрсүгэй: /Энэ заалтад ЗГ-ын 2015-8-31-ний өдрийн 350-р тогтоолоор өөрчлөлт орсон/
1.1. цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын өр төлбөрийг барагдуулах;
1.2. байгууллага нь татан буугдсан, чиг үүрэг нь орон тооны хамт цомхотгогдсоны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал;
1.3. бүтцийн өөрчлөлттэй холбогдох шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны төсөвт тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардал.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, хуульд заасны дагуу тайлагнахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх