- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 288
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Хог хаягдлын тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хог хаягдлын норматив тогтоох аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.
2. Хог хаягдлын норматив тогтоох аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн дэмжлэгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай.
3. Хог хаягдлын норматив тогтоох аргачлалын дагуу 2015 оны III улиралд багтаан салбарын хог хаягдлын нормативыг тогтоож мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хог хаягдлын норматив тогтоох, төлбөр тооцох аргачлал батлах тухай" Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
