A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 291

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолд дор дурдсан агуулга бүхий 4 дүгээр хавсралт нэмсүгэй:

Засгийн газрын 1997 оны 152 дугаар

тогтоолын 4 дүгээр хавсралт

АЛТАНБУЛАГ, ЗАМЫН-ҮҮД, ЦАГААННУУРЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН

Чөлөөт бүсийн нэр

1 га газрын суурь үнэлгээ (төгрөг)

(газар ашиглалтын зориулалтаар)

Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ

Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл

1

Алтанбулаг

120,000,000.0

80,000,000.0

2

Замын-Үүд

150,000,000.0

120,000,000.0

3

Цагааннуур

20,000,000.0

14,000,000.0

2. Чөлөөт бүсийн 1 га газрын төлбөрийн хязгаарыг түүний суурь үнэлгээний 1,0 хувь байхаар тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "З дугаар хавсралтын ёсоор" гэсний дараа ""Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ"-г 4 дүгээр хавсралтын ёсоор" гэж нэмж, "Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийн тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.