- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2010 оны 286-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 294
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 286 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
№ | Код | Бүтээгдэхүүний нэр | Тайлбар |
4 |
| Баяжуулсан нүүрс | Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан баяжуулсан нүүрсний шаардлага, ангилал, шалгуур үзүүлэлттэй нийцсэн байх |
2701.11.21 | Антрацит
| ||
2701.11.22 | Хагас антрацит
| ||
2701.12.21 | Коксжих
| ||
2701.12.22 | Сул коксжих
| ||
2701.12.23 | Коксжих чанаргүй нүүрс
|
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A

