- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 296
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Орон сууцны тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
/Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 507-р тогтоолоор нэмэлт орсон./
2. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам"-ын 2.2-т "Ипотекийн зээлийн хугацаа нь 20 хүртэл жил байна." гэсний дараа Засгийн газрын 2015 оны 256 дугаар тогтоолд заасны дагуу худалдан авсан орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувь нь зээлийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна." гэж нэмсүгэй.
/Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 97-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
3. Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам"-ын 2.1 дэх заалтад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж, 2015 оны 10 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай.
4. Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмын талаар нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Барилга, хот байгуулалтын сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A
