A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг уг хуульд заасан хүчин төгөлдөр мөрдөх хугацаа дуусмагц, тэдгээрийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД