- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 61
Улаанбаатар хот
Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайнханбилэг/-т даалгасугай:
1/Захиргааны ерөнхий хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх болон давхардал, зөрчлийг арилгах, уялдуулах үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Захиргааны байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд дээрх хуулийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
