- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай/Энэ тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болгосонд тооцсон/

/Энэ тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болгосонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 75
Улаанбаатар хот
Хөдөө аж ахуйн "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн "Халх гол" чөлөөт бүсийг байгуулсугай.
2."Халх гол" чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсугай.
3.Доор дурдсан арга хэмжээг 2015 оноос эхлэн авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/"Халх гол" чөлөөт бүсэд дагаж мөрдөх технологийн болон амьтан, ургамлын хорио цээрийн журмыг батлан, хэрэгжилтийг зохион байгуулах;
2/"Халх гол" чөлөөт бүсэд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
3/"Халх гол" чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /С.Батболд/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
