- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Дараах хуулийг хүчингүй болсонд тооцсугай:
1/ 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай;
2/ 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай;
3/ 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай;
4/ 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай;
5/ 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай;
6/ 2008 оны 5 дугаар сарын 29-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай;
7/ 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобус/;
8/ 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материал/;
9/ 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц/;
10/ 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
