A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 301

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 20.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2009 оны 144 дүгээр тогтоолоор баталсан "Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийн дүрэм"-д дор дурдсан агуулгатай 7.10 дахь заалт нэмсүгэй:

"7.10. Зөвлөлийн хуралдаанд оруулах асуудлыг Зөвлөлийн дарга болон гишүүн санаачлах эрхтэй."

2. Мөн дүрмийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 6 дахь заалт:

"6. Зөвлөлийн дарга нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нарийн бичгийн дарга нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан газрын дарга байна."

2/ 9 дэх заалт:

"9. Зөвлөлийн ажлын алба нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгж байна."

3/11.2 дахь заалт:

"11.2. тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал, зөвлөмжийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох материалын хамт энэхүү дүрмийн дагуу зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх."

3. Мөн дүрмийн 4 дэх заалтын "Засгийн газрын агентлагт" гэснийг "аймаг, нийслэлд" гэж, 13 дахь заалтын "үйлдвэр, худалдаа, үйлчилгээний" гэснийг "аж үйлдвэрийн" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн дүрмийн 7.9 дэх заалтын "Засгийн газрын агентлаг," гэснийг хасч, 14 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ