A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 310

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 23 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Аялал жуулчлалын үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

2. "Аялал жуулчлалын үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгасантай холбогдуулан тус төвийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон холбогдох орон нутгийн байгууллагуудад шилжүүлэх арга хэмжээ авч, эд хөрөнгө, архив, албан хэргийн материалыг хүлээн авч бүртгэн, хуулийн этгээдийг татан буулгахтай холбогдон үүсэх бусад асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ