- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 334
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсгийн 716 дахь заалтын "Алтанбулаг сумыг" гэсний өмнө "Сэлэнгэ аймгийн" гэж, 2 дахь хэсгийн 241, 244, 245 дахь заалтын "Барих-шилжүүлэх" гэсний өмнө "Зураг төсөл боловсруулах-" гэж тус тус нэмсүгэй.
2. Мөн жагсаалтын 1 дэх хэсгийн 716, 719, 2 дахь хэсгийн 242 дахь заалтын "Уралдаант шалгаруулалт явуулах" гэснийг "Шууд гэрээ байгуулах" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
