- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 333
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 5 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 405-407дахь заалт нэмсүгэй:
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
405_# |
Багануур-Чойр өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл |
178 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл |
Барих-шилжүүлэх |
Агаарын шугам барих, дэд станцын барилгын ажил |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
406_# |
Багануур-Улаанбаатарын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл |
157 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл |
Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх |
Агаарын шугам барих, дэд станцын барилгын ажил |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
407_# |
Улаанбаатар-Мандалговь 330 кВ-ын габириттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 ширхэг 220 кВ-ын дэд станц барих төсөл |
330 кВ-ын 2 хэлхээт 260 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Мандалговь, Тавантолгойн 220 кВ-ын дэд станц барих төсөл |
Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх |
Габириттай цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 ширхэг дэд станцын барилгын ажил |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
